Барцдыг нь У.Хүрэлсүх үүрч, буяныг нь Сү.Батболд эдлэх үү

МАН-ын сонгуулийн хөзөр анхнаасаа өөр байж. Тэнд У.Хүрэлсүх биш Сү.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Шинэ оны өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит 5 хүнийг нэрлэсэн. Үүнд намын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Батболд, Шадар сайд асан Ө.Энхтүвшин нар багтаж байв. Генсэкийн нэрлэсэн 5 нөхөр тохиолдлын, гэнэтийн ч юм биш байж. Тэр үеэс л нэр дэвшигчийн нэр солигдон, бүр батлагдсан байх нь. Салбар хариуцсан сайдын суудлаас намын гал тогоог илүүд үзэн Засаг солигдох бүрт “жонхуу”-гаа хутгасаар ирсэн Д.Амарбаясгалангийн хөдөлгөөнгүй оршсоны учир жанцан ч … Continue reading Барцдыг нь У.Хүрэлсүх үүрч, буяныг нь Сү.Батболд эдлэх үү